Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Говь-угтаал суманд орон нутгийн мэдээллээр хангах зүүн бүсийн нээлт боллоо.

Шинэчлэгдсэн: 2024-04-27 08:58:11

 2016-12-24-нд Говь-угтаал суманд Аюулаас Сэрэмжлүүлэн Анхааруулах Цогцолбор FM-106,1-ээр малчид хөдөлмөрчдийг орон нутгийн мэдээллээр хангах зүүн бүсийн нээлт боллоо. Нээлтэнд Дундговь аймгийн ИТХ дарга С. Сүхбаатар, Аймгийн засаг дарга О. Бат-эрдэнэ, ЦУОШГазрын дарга С. Энхтүвшин, Шинжлэх ухааны гавъяат Н. Тогтох, Малчин телевизийн сэтгүүлч, цагуурч, соёлын гавъяат зүтгэлтэн Д. Шагдарсүрэн, Дундговь аймгийн УЦУОШГазрын дарга Я. Мажаасүрэн, Говь-угтаал сумын Засаг дарга Доржсүмбэр, ИТХ дарга, Тамгын дарга, Дэлгэрцогт сумын ИТХ дарга, Цагаандэлгэр сумын засаг даргын орлогч нар болон бусад холбогдох хүмүүс оролцлоо. Аюулаас сэрэмжлүүлэх FM-106,1-ээр цаг агаарын мэдээ, зүүн сумдын цаг үеийн мэдээ, мэдээлэл, алдсан болон олдсон малын зар гэх мэт мэдээ мэдээллээр малчдыг тасралтгүй хангаж байх үүргийг Говь-угтаал сумын ЗДТГазар болон Говь-угтаал сумын Цаг уурын өртөөний хамт олон хүлээлээ.